Чингис хаан ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ᠲᠡᠮᠦᠵᠢᠨч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн бөгөөд түүхэн дэх хамгийн гарамгай улс төр, цэргийн суут удирдагч юм.
Их Монгол Улсыг байгуулсны дараа амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Их хааныг оршуулсан газар нь одоо хүртэл мэдэгдэхгүй байгаа билээ. Чингисийн үр удам өнөөгийн Монгол, Хятад, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийнОрос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.
No comments:
Post a Comment