Sunday, December 7, 2014

__ Балжиннямын Амарсайханы " СЭТГЭЛИЙН ҮГ "

- MARCO POLO киноны нээлт амжилттай боллоо найзуудаа.Миний амжилтыг 
Монголын амжилт гэж бахархан баярлаж, урам өгч байгаа хүмүүстээ 
баярлалаа.Нээлтэнд хүрэлцэн ирсэн Монгол зочид, миний найзууд, Монголын 
сэтгүүлчид бас миний хувьд ч Улаан хивсний ёслол сэтгэлд хөнгөн сандрал 
хийгээд асар их догдлол, баяр бахдалыг нэгэн зэрэг мэдрүүлсэн цоо шинэ
мэдрэмж байлаа.Намайг дэлхийн кинод МОНГОЛЫН МИНЬ ТҮҮХ ХӨТӨЛЖ
ОРУУЛЛАА.Энэ үйл явдал кино урлагт мөр зэрэгцэн зүтгэж байгаа,бидний
араас түрэн гарч ирэх олон Монгол жүжигчидэд урам зориг,дэлхийн тавцанд
өрсөлдөж чадна гэсэн итгэл тэмүүлэл нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч
байна!
-Зургийн тайлбар : Монгол Улсын жүжигчин Б.Амарсайхан
гэргийн хамтаар -Марко пологийн гол дүрийн Итали Улсын жүжигчин Лоренза 

гэргийн хамт.







Улаанбаатар хот минь олон жилийн өмнө

 

Thursday, December 4, 2014

Энхбатын Бадар-Ууган

Энхбатын Бадар-Ууган 1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин.Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог.

  • 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль авлаа.
  • 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
  • 2007 оны Ази тивийн аварга
  • 2007 оны улсын аварга
  • 2006 оны Оюутны дэлхийн аварга
  • Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
  • Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
  • Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
  • Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
  • 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
  • 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан 
   

Энхбатын Бадар-Ууган
Badar-Uugan-alt.jpg
Эрэгтэйчүүдийн бокс
Төлөөлдөг улс: Монгол Монгол
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭнхбатын Бадар-Ууган
Төрсөн огноо1985 оны 6 сарын 3
Төрсөн газарМонгол улсУлаанбаатар
[нуух]
 
Медалиуд
Зуны олимп
АлтБээжин 2008-54 кг
Азийн наадам
ХүрэлДоха 2006-54 кг
Дэлхийн АШТ
МөнгөЧикаго 2007-54 кг

Ренчиний Чойном 

А.Далхжавын дурсамж

Ринчиний бутач хөвүүн ямбатнуудтай үзэлцэхээр гэрээ орхихдоо дөнгөж 23-тай байлаа. 1959 оны намрын халуун өдрүүд. Сургуулийн оюутан сурагчид цугларч Улаанбаатар хот хөл хөдөлгөөнд дарагдаж энд тэндгүй хүүхэд багачуудын хөгжилтэй дуун цангинаж байсан цаг.
Би Архангай аймгаас ХААДС-д суралцахаар нийслэлд ирээд Шар ажаа хэмээн энхрийлдэг Доржпалам эгчийндээ түр амьдарч байв. Шар ажаагийнх ам бүл олуулаа ч бид хоёр (би авгайтайгаа хамт ирсэн)-ыг тээршаахгүй, байгаагаа хуваан идэж, багталцахаараа бор хоногийг өнгөрүүлж байлаа. Шар ажаагийн хоёр том хүү нь эхнэр хүүхэдтэй боловч орон байргүй, бас л нэг дороо амьдарч бужигналдана. Тэднийх "100 айл"-ын нийтийн орон сууцны ганц өрөөнд багтаж ядан байх. "100 айл"-ын орон сууцыг хятад ажилчид барьж дуусгаад ашиглалтад ороход энэ байрыг хуваарилан өгсөн аж.
1950-аад оны сүүлчээр хятад ажилчид ёстой л гамин i цэрэг шиг орж ирж манай орны хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, хаана л бол хаана шоргоолж мэт үймсэн. Удалгүй 1960 он гэхэд тар нь танигдаж түнжин хагараад буцацгаасан түүхтэй. Тэдний нэг хэсэг барилгачид одоогоор бол хороолол маягийн "100 айл"-ын сууцыг тэнд барьсан хэрэг.
Шар ажаагийнх "100 айл"-ын орон сууцны хамгийн урд нүүрний зэрэгцээ хоёр цагаан байшингийн зүүн талынхад байдаг. Тэр байр ганц орцтой. Орцоор оронгуут үргэлжилсэн урд хонгил (коридор) угтаж баруун тийш эргэсэн хонгилын нэг дэх хаалганд Шар ажаагийнх, зүүн тийш эргэсэн хонгилын гурав дахь хаалганд Шар бандийнх сууна. Шар банди ээжтэйгээ хоёул амьдарна. Би хөдөөнийх учир хүн танихгүй, элдэв хүмүүстэй нийлээд гадуур явдаггүй, нас бие ч 25 хүрчихсэн, ухаан санаа тогтсон эр хүн байжээ. Орох гарахад байнга тааралддаг Шар бандийг би биш тэр байрныхан бүгд андахгүй Шар банди л гэдэг. Зарим нь "Дэлдэн" гэж дуудна. Удалгүй Шар бандитай танилцаж сүрхий дотносож үерхлээ. Бид хамтдаа хот руу явна. Автобусгүй учраас "100 айл"-аас хотын төв рүү ямагт явган явдагсан. Сэлбийн гол ширүүн урсгалтай, эргээ шахсан их устай, ёроолын чулуунууд нь өнгө алаглан гэрэлтэж харагддаг, тунгалаг гэж янзтай. Бид орой бүр цугларч Сэлбийн голын зүлэг хайрган дээр сууцгаан ажил амьдралын зам мөр, хайр сэтгэл, уй гашуу, баяр хөөр, дуу шүлэг гээд юу эсийг хамаг ярьж залуу насны цог хиймориор хөгжилдөнө.
Шар банди их хөгжилтэй, аливаа юмыг ярихдаа ногоон нүдээ гурвалжлуулан инээж байгаад "ёстой үзүүлнэ ээ" л гэх. Тэгээд шүлгээ уншина даа. Түүний шүлэг найраг нь хайр сэтгэл, тэмцлээр бялхан цалгиж байдагсан. Нэг өдөр намайг дуудаж байна. Гэрт нь орвол чи ингээд сууж бай. Би зурна гээд "Акварель" усан будаг, бийрээ бариад зурж эхлэв. Барагцаалбал 10 гаруй минут болсон санагдана. Үнэхээр адилхан зурж билээ. Энэ зургийг 1975 он хүртэл нандигнан хадгалсан боловч өөрийн гэх орох оронгүй, хот тойроод олон удаа нүүж явахдаа "40 мянгат"-ын байрын нэг айлынд хоёр шуудай номтойгоо орхисон санагдана. Би ном цуглуулах өвчтэй байв. Гэвч амьдралын бэрхшээлд хавчигдан номоо авч явах арга ухаанаа олохгүй, айл айлын хашаа байшинд авдар саваар нь орхисоор хоосорсон. Ядуугийн зовлон, тарчигхан улсын иргэн ийм байдаг хойно доо яая гэхэв. Тэр зургийг алга болгосондоо их харамсаж халаглах юмаа. Зургийн зүүн доод өнцөгт Р.Чойном гэж мутрын үсгээ зурсан нь надад дахиад олдохгүй дурсгал, түүх өгүүлсэн таталбар байсныг хожуу сэхээрлээ.
Р.Чойном үерхэхэд их эелдэг, ааш зан нийтлэг, алиа хошин ярих дуртай, дэлдэн чихтэй, ёстой л "Шар банди" байсансан. Монхордуу агаад унжуу хамрын дорх эрээн бараан алагласан живэр сахал нь түүний махлаг бус гонзгойвтор царайг улам ч чимнэ. Бидний үерхэл богинохон хугацаанд гал дөл шиг маналзаад өнгөрсөн. Удалгүй хичээл эхэлж ихэнх оюутнууд нөгөө муу хадаастай модон хайрцгаа чирээд нэгдэл, сангийн аж ахуйд тариа ногоо хураах, хадлан дарш бэлтгэхээр явцгааж, би Max комбинатын мал нядалгааны ажилд гарснаас гадна Зайсан толгойн зүүн талд дан бүрээстэй, шалгүй бор гэр барьж оюутан амьдралын хүнд бэрх хэдий ч хөгжилтэй сайхан дөрвөн жилийг даван туулах гараагаа эхэлсэн юм.
Р.Чойном бид хоёр мартагдашгүй тэр намрын нар шарсан аагим халуун өдрүүд, уйтан бороо зүсэрч манан будан хөвөрсөн сэрүүн өдрүүд, "100 айл"-ын шавар намгийн дунд нэгэн зуур шүлгээ бичиж, уншиж, зургаа зурж, сайхан үерхээд аадрын цахилгаан мэт газар тэнгэрийн савслагаар атиралдан зурайсаар алсын алсад одсон. Тэртээх он жилүүдэд бороо зүсрэн хэд хоногоор орж шавар шавхай шагай татаж, муу үг бардаг байсан бол өдгөө уй салхитай ширүүн аадар дүрсхийгээд өнгөрдөг гажиг цаг уур илт мэдрэгддэг болжээ.
Р.Чойномын ээж нь намхан нуруутай, тачирхан шаргал үсээ хоёр салаалж гөрөөд унжуулна. Тэр нь унжаад байх ч үгүй хоёр мөрөн дээрээ сарвайж харагддагсан. Өрөөндөө тавилга гээд байх юмгүй, хоол унд бялхаад байдаггүй, жирийн нэг айл. Харин ном дэвтэр энд тэндгүй, ундуй сундуй, уншиж бичиж байгаад дэлгээтэй орхисон ном дэвтэр нь ор дэр, авдар шүүгээн дээр байх. Шүлэг найраглалаа дэвтэрт бичихээсээ илүү хэсэг бусаг цаасан дээр ар өвөргүй цоохорлоод хэд нугалбарлан аль нэг халаасандаа хийчихнэ. Энэ талаас нь харвал "салан банди" гэлтэй. Гэвч тиймгүй шүү. Няхуур нямбайг эрхэмлэнэ. Ээж нь сүрхий цэвэрч, гэр орондоо цэвэр сайхан сууж байхдаа Шар бандийгаа л гэж амь тавина. Мань нөхөр гэртээ ирэхтэй үгүйтэй хонож өнжих удаатайг хэлэх үү. Дандаа л хүү үзэгдэв үү, төдийд өдийд гарсан юмсан, алга аа л гэнэ.
"Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд" гэгчээр Шар банди ч ямбатнуудтай үзэлцэнэ ээ гээд бачимдаж явахдаа дөнгөж 23 настай байж дээ. Харгис хатуу цагийн мөрдлөг хавчлагад өртөж, үнэн үг, шулуун шударга ухаан бодлоороо өөнтөглүүлэн байцаагдаж "сууж" байсан үе. Бас хайр дурлалдаа шатаж явсан нас. Ээж нь болохоор миний хүү цай хоолоо идэж уу гээд айдас хүйдэс, дарамт дарангуйлалд хальширч харшсан ёлтгор нүдээ анивчиж суудагсан. Р.Чойном нь "Буриад" найраглалын зарим хэсгийг, аль 1950 оны сүүлчээр биччихсэн уншиж байсан юм шүү дээ.
Аяа хөөрхий Сэмжүүхэй Алтан Ононы Сэмжүүхэй Аашны чинь хөөрхөнд би чинь Арга ч үгүй дассан юмсан Хайр хайрынхаа илчинд Хайлах шахам шатаж байлаа Самрын боргоцой шиг жаахан басган Сайхан байж билээ гээд уншихад нь
"Самрын боргоцой ч арай дэндэж байна аа, сарлагийн торой гэвэл үнэнд ойртох байлгүй" гээд инээлдэнэ.
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж Чийрэг бөгөөд зузаан уруулаар Чимээ ихээр үнсэлдэж байсан Натгар жаахан Сэмжүүхэй минь Намайг мартаад хэнийг таалах нь энэ вэ
гээд улам хөгжөөж байснаа больчихоод одоогийнхоор бол улс төржиж эхэлнэ.
Ураг сайхан Монголынхоо алдар, түүх хоёрыг Улаан бүслүүрт малгайтай цагдаа нарын дундаас Удам хойчийн үрсдээ монгол сэтгэлээр хүргэх гэж Уушгийн гурван судсаа тасартал би дуулна аа
гээд нүд нь цог шиг гялалзаж, rap нь агаарт цацлан онгод хийморь нь дүрэлздэг ийм л Шар банди миний сэтгэл зүрхэнд үлдсэн. Анд нөхөр минь хүйтэн жадны үзүүрийг сөрөн зогсож, шүлэг найргаа тэрлэж, үг үзгээ хурцалж гэрэлт ирээдүй рүү тэмүүлсээр хөх тэнгэрийн уудамд халин шунгасныг санахуйяа бэрх.
"100 айл" зуун жилийн дараа цэцэглэн хөгжсөн хятад хороолол буюу вант улс болж Шар банди буюу Р.Чойномын сураг алдарч амьдран сууж, зохиол бүтээл туурвиж байсан цагаан байшингаас нүдэнд өртөх хагархай тоосго ч үгүй болсон байхаас эмээн зүрхшээж энэ дурсамжийг бичиж сууна.
Гэвч цаг үеэс түрүүлэн цацал цацлаар өргөсөн сүүн бүтээлээрээ, шударга үнэний дуу хоолойгоороо хойч үеэ сэрээсэн алдар нэр нь Онон, Хэрлэн лугаа омог их Монгол орондоо мөнхөрсөн бөлгөө. Сэтгэл амирлъяюу.

Ренчиний Чойном

Уран бүтээлээс

-Хүн, -Ээждээ айлгаж хэлсэн үгс, -Зарим заримдгуудад зориулсан шүлэг, -Бяцхан сургаал-1, -Залуу нас, -Архи, -Бяцхан сургаал-2, -Бяцхан сургаал-3, -Уншигч танаа, -Манцуйтай жаал, -Захидал, -Анхан өлгийнөөсөө гарахад, -Бяцхан сургаал-4, -Аавын хүү нэгэнт доройтсон бол, -Хүн танаа, -Ямар ч хүн хэрвээ, -Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь, -Yхэл, -Алдаа, -Толь, -Бүсгүй тань

Ренчиний Чойном

Намтар

Рэнчиний Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

Ренчиний Чойном

Ренчиний Чойном нь Монголын яруу найрагч байв.
Ренчиний Чойном
ТөрсөнЧойном
1936 оны 2 сарын 10
Хэнтий аймаг, Дархан сум
Нас барсан1979 оны 4 сарын 24 /43 настай байсан/
МэргэжилЯруу найрагч, сийлбэрч, зураач, ая зохиогч
Иргэний харъяалалМонгол улс
ТөрөлЯруу найрагч
ШагналуудМонгол улсын төрийн шагнал